Thursday, February 3, 2011

Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн шаталсан архитетур, бүтэц

УИХ-д Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Цахим гарын үсгийн тухай хууль" хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан нийтийн түлхүүрийн дэд бүтцийн архитектур, бүтэц ямар байх талаар яриа, асуулга явж байгаа юм байна. Энэ талаар өөрийн төсөөллөө боловсрууллаа. Энэ саналаа мөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт болон УИХ-ын гишүүн З.Энхболд нарт имэйлээр хүргүүлсэн болно.
Энэ архитектур бүтцийн үндсэн санаа нь Монгол Улсын нийтийн түлхүүрийн дэд бүтцийн нэгдмэл байдлыг бий болгох, харилцан нийцлийг ханган баталгаажуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд байлгах, эцэст нь хэрэглэгч хувь хүн ба байгууллагуудын үйл ажиллагааг дээд зэргээр хөнгөвчилсөн, мөн нийтийн түлхүүрийн дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа эрхлэх байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зэрэг олон талт бодлого, зорилгод нийцэх хамгийн оновчтой хувилбар гэж үзэж байгаа болно. Энэ архитектур, бүтцийн хамгийн гол, үндсэн үүргийг Төв гэрчилгээжүүлэх байгууллага /ТГБ/ гүйцэтгэх бөгөөд түүний баталсан стандарт, технологийн горимыг төрийн болоод олон нийтийн хэмжээнд баримтлах замаар үндэсний цахим тогтолцооны нэгдмэл байдлыг бий болгож болно гэж төсөөлж байгаа юм. Харин нийтийн түлхүүрийн дэд бүтцийн тасралтгүй ажиллагаа, байнгын бэлэн байдлыг Гэрчилгээжүүлэх байгууллага гүйцэтгэнэ.

3 comments:

  1. sain bn uu ta niitiin tulhuuriin ded butets gej yu bolohiig tailbarlaad uguuch

    ReplyDelete
  2. Товчхон хэлэхэд, интернэтийн орчинд хамгаалалттай үйлчилгээ нэвтрүүлэх, түүнд хүмүүсийг оролцуулах боломжийг хангах зорилготой байгууллагын (Гэрчилгээжүүлэх байгууллага) үйл ажиллагаа, тэр байгууллагаас иргэдэд олгож байга цахим гэрчилгээ, уг гэрчилгээний гол элемент болох нийтийн түлхүүр зэргийг нэгтгэсэн цогц тогтолцоо гэж томъёолж болно. Бүр энгийнээр, цахим банкны үйлчилгээ, цахим худалдаа хийх боломжийг хангах ёстой тогтолцоо гэж болно.

    ReplyDelete
  3. баярлалаа нийтийн түлхүүрийн дэд бүтцийн цаана ямар ямар шифрлэлтийн алгоритмууд байдаг вэ би энэ талаар судалж байгаа юм тантай ямар хаягаар холбогдох вэ

    ReplyDelete